Бидний тухай
Yuki сормуусны салон
/Most beautiful lashes are made by/
Бид 2017 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор 4н салбартай 22 сормуус артисттай нийт 27 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.  Манайх зөвхөн сормуусаар дагнасан салон гэдгээрээ онцлог. Сормууснууд дотроо өтгөн, шингэн, урт, богино, дэргэвэр шулуун гээд маш олон төрөл сормуус байдаг. Өтгөн хирнээ дэргэвэр, шингэн хирнээ шулуун гэх мэт үйлчлүүлэгч өөрийн хүссэнээр сонголтоо хийх боломжтой. Учир нь нүд болгон өөр шүү дээ. Яг адилхан сормуус хийлгээд бүгд гоё харагдана гэж байхгүй. Хүний нүдний онцлогт тохирсон сормуусаа хийлгэж нүдний өөр байдал, алдаа зэргийг засч залруулах зэрэг нь нүдийг бүр гоё харагдуулна. 
Сормуус зохидоггүй эмэгтэй гэж байдаггүй харин өөрт тохирох сормуусаа олоогүй эмэгтэй л гэж байдаг.  Тиймээс ч манайд маш олон төрлийн сормуусны сонголт байдаг. Зарим хүмүүсд хамгийн уртаараа хийхэд богинхон харагдана. Харин заримд нь хамгийн богинхоноороо хийхэд л маш урт харагдах үе олон. Тиймээс сонголтыг хамгийн олон өргөн байлгахаар хичээж ажиллаж байна. 

Бүтээгдэхүүн
 Манай бүтээгдэхүүнүүд япон, солонгос, хятад, америк орос испайн зэрэг улсаас орж ирдэг. Хамгийн чанартай бүтээгдэхүүн олох нь бас өөрөө их хөдөлмөр ордог. Олон буруу бүтээгдэхүүн өндөр үнээр захиалсан ч одоо бол манай бүтээгдэхүүнүүд ерөнхий тогтсон. Харин цаашдаа бүр гоё шинэ сайн бүтээгдхүүн олох эрэлээ үргэлжлүүлсээр байх болно. Манай цавуу харшил огт өгч байгаагүй

Артистууд

Артистуудын хувьд мэргэжилийн ур чадвар өндөр бид артистуудаа зөвхөн өөрсдөө сургаж авдагаараа давуу тал юм. Олон жил тогтвортой ажиллаж үйлчлүүлэгчидээ татсан эелдэг найрсаг охидууд таныг хүлээж байна. Мэдээж таны нүдэнд тохирох сормуусын харилцан ярилцаж хийнэ
2023 © yukisalon.mn