Дэлгэрэнгүй мэдээлэл

Ямар нүдтэй хүмүүс сормуус хийлгэх вэ

☘   Д̲А̲В̲Х̲Р̲А̲А̲Г̲Ү̲Й̲ Х̲Ү̲М̲Ү̲Ү̲С̲ С̲О̲Р̲М̲У̲У̲С̲ Х̲И̲Й̲Л̲Г̲Э̲Ж̲ Б̲О̲Л̲О̲Х̲ У̲У̲?  
Мэдээж. Та давхраагүй бол сормуус суулгуулсанаар эмэгтэйлэг байдал нэмэгдэж нүд илүү тодорч үзэсгэлэнтэй том болж харагдана. Бид сормуусаа будахаар нүд яаж тодордог билээ дээ түүнээс ч илүү. Гэхдээ сормуусны будаг шиг байнга бууж нүүр халтардуулахгүй мөн өглөө будаж орой угаахгүй гээд таны цаг завыг хэмнээд зогсохгүй будаг худалдан авах мөнгийг тань хүртэл хэмнэх юм.
☘   Б̲И̲ Ө̲Ө̲Р̲Ө̲Ө̲ Г̲О̲Ё̲ С̲О̲Р̲М̲У̲У̲С̲Т̲А̲Й̲ У̲Ч̲И̲Р̲ С̲О̲Р̲М̲У̲У̲С̲ Х̲И̲Й̲Л̲Г̲Э̲Х̲ Ш̲А̲А̲Р̲Д̲Л̲А̲Г̲А̲ Б̲А̲Й̲Г̲А̲А̲ Ю̲У̲?̲  
Олны дунд ташаа ойлголт байдаг нь сормуусгүй хүмүүс сормуус хийлгэх ёстой гэсэн үзэл санаа. Гэтэл энэ нь яг эсрэгээрээ. Бид сормуусгүй хүнд сормуус хийх боломжгүй буцаадаг. Харин сормуус суулгалт нь өөрөө сормуусан дээр ширхэг ширхэгээр нь өөрийн тань сормуусыг илүү урт болгож эсвэл илүү дэргэвэр болгож мөн илүү өтгөн болгож гэх мэт үйлчлүүлэгчийн хүсэлтээр хиймэл сормуусыг өөрийн сормуусан дээр нь наадаг үйлчилгээ юм. Гэхдээ үүнд мэргэжилийн ур чадвар, зөв наах техник хэрэгтэй.
☘   Н̲Ү̲Д̲Н̲И̲Й̲ Х̲А̲Р̲Ш̲И̲Л̲Т̲А̲Й̲ Х̲Ү̲М̲Ү̲Ү̲С̲ Х̲И̲Й̲Л̲Г̲Э̲Ж̲ Б̲О̲Л̲О̲Х̲ У̲У̲?   
Нүдний харшилтай хүний зориулалтын цавуу гэж байдаг. Тийм л цавуугаар хийлгэх нь зөв. Манайх бол ийм төрлийн цавуугаар хийдэггүй байгаа. Гэхдээ харшилтай хүмүүс манай цавуугаар туршилт болгож хэдхэн ширхэгийг үнэ төлбөргүй суулгуулж болно. Их сайн чанарын цавуу учир харшил өгдөггүй.
☘  У̲С̲А̲Н̲Д̲ С̲Э̲Л̲Д̲Э̲Г̲ Х̲Ү̲М̲Ү̲Ү̲С̲ С̲О̲Р̲М̲У̲У̲С̲ Х̲И̲Й̲Л̲Г̲Э̲Ж̲ Б̲О̲Л̲О̲Х̲ У̲У̲?  
Усанд сэлдэг хүмүүс хийлгэж болноо . Харин сэлсэний дараа цэвэр усаар тогтмол зайлж угаах хэрэгтэй. Манайх усны хамгаалалттай цавуу хэргэлдэг учраас усанд сэлдэг хүмүүс айх аюулгүй сормуус хийлгэж болно. Мөн өдөр тутам нүүрээ угааж хөөсөөр цэвэрлэж хүртэл болдог.
☘    С̲О̲Р̲М̲У̲У̲С̲ Х̲И̲Й̲Л̲Г̲Э̲Х̲ Н̲Ү̲Д̲Э̲Н̲Д̲ Х̲О̲Р̲Т̲О̲Й̲ Ю̲У̲? 
Сормуус хийлгэх зарим тохиолдолд хортой. Ямар тохиолдолд вэ гэхээр чаддаггүй хүнээр хийлгэх, буруу бүтээгдхүүн ашиглах тохиолдолд. Тиймээс заавал мэргэжилийн хүнд хандаарай. Сормуус суулгаснаар яг өөрийн мэт л байх ёстой тэрнээс хатгах нухах өвдөх шинж тэмдэг огт илрэх ёсгүй. Сормуус суулгалт нь давуу тал ч мөн ихтэй өдөр тутам нүдний будгаа арилгаж нүдээ нухалж нүд орчимоо үрчлээ үүсгэхгүй салхи шорооноос нүдийг илүү сайн хамгаалдаг нүүрээ буддаггүй хүмүүсд их амар гэх мэт олон давуу тал бий.
☘   С̲О̲Р̲М̲У̲У̲С̲ С̲У̲У̲Л̲Г̲А̲Х̲ Ү̲Е̲Д̲ Ө̲Ө̲Р̲И̲Й̲Н̲ С̲О̲Р̲М̲У̲У̲С̲ У̲Н̲А̲Д̲А̲Г̲ У̲У̲?  
Сормуус суулгахаар сормуус унах ёсгүй. Бүх хүний сормуус сормуус хийлгээгүй байсан ч унадаг бас ургадаг. Зөв техникээр зөв наасан үед наасан сормуус маань өөрийн тань арчилгаа цавууныхаа тогтоцоос шалтгаалан өөрөө унах ёстой болохоос сормуус авч унах учиргүй.
Харин манайхаар 2оос 3 жил тасралтгүй үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар хэрвээ сормуус нь унаад байдаг бол бид юун дээр 2оос 3 жил хийх билээ дээ. Дээр дурьдсанчлан бид сормуус суулгалтыг хүний өөрийн сормуусан дээр нь ширхэгчилэн цэвэрхэн зөв наахыг хичээн ажилладаг билээ. Ихэнх хүмүүсийнх анх ирсэнээ бодвол илүү өтгөрсөн ч тохиолдол ч бий. Учир нь манайх японы сормуусыг ургуулж өтгөрүүлж тэжээл өгдөг цавуугаар хийдэг юм
☘    Х̲Э̲Р̲ Х̲У̲Г̲А̲Ц̲А̲А̲Н̲Д̲ Н̲Ө̲Х̲Ү̲Ү̲Л̲Э̲Х̲ Ш̲А̲А̲Р̲Д̲Л̲А̲Г̲А̲Т̲А̲Й̲ В̲Э̲?   
Хугацаа бол танаас өөрөөс тань шалтгаална. Та өөрөө л нөхүүлмээр байна уу салгуулж байгаад шинээр хийлгэх үү цаг зав бололцоогоо харж байгаад цагаа аваад үйлчлүүлэхэд л болно.
2023 © yukisalon.mn