Сормуус хийлгэсний дараах арчилгаа

Мэдээж сормуусны тогтоц цавууны чанар болон хийж буй артистуудаас хамааралтай байдаг ч зарим тохиолдолд өөрөөс хамаарах тохиолдол бий.

Сормуус хийлгэсэний дараа 2 хоног ус хүргэхгүй байх - Энэ нь цавуу хийлгэснээс хойш таны сормуустай бат бөх нэгдэж хатах хугацаа юм. Хийлгэсэн өдрөө усанд орох саунд суух нь дөнгөж хийлгэсэн сормуусны хувьд хурдан унах шалтгаан болдог.

Тосон бүтээгдэхүүнийг сормуусанд хүргэхгүй байх - Тос цавуу 2 нь хоорондоо харш тул сормуусыг хамгийн хурдан унгаадаг хамгийн том шалтгаан юм. Манай эмэгтэйчүүд ихэнхи нь яг унтахын өмнө тосоо түрхээд хамаг үнэтэй авсан бүтээгдэхүүнээ дэрэндээ шингээчихдэг бол нүүрний хамгийн зөв арчилгаа унтахаас 2с 3 цагын өмнө түрхээд шингээгээд унтаарай. Мөн зовхины тосоо түрхээд шууд анилдаад унтах нь сормуусанд чинь шингэж унах хурдан хурдан дахин хийлгэх шалтгаан болдог.

Хийлгэсэн сормуусаа будахгүй байх - Хэрвээ таны хийлгэсэн сормуус богинхон болсон будах шаардлагатай тулгарсан бол хийлгэсэн байгаа сормуус тань хурдан унана гэдгийг тооцоолоорой. Харин дараа хийлгэхдээ уртаар хийлгэхээ мартаваа. Тэрнээс будаж бол болохгүй шүү

Тосон тень - Та сормуус хийлгэчихээд тень тавьдаг бол тениний суурь буюу base тавьж сураарай. Өдрийн турш буухгүй амар шүү. Хэт тосон тенүүд сормуусан дээр бууж хийлгэсэн сормуус маань тениний өнгөтэй болох сааралтах бор бөнжигнөсөн болчихдог. Энэ нь мөн л сормуус хурдан унах шалтгаан болдог.

Нухах - Сормуус хийлгэсэний дараа та нүдээ нухах зуршилтай байсан ч нухахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр таны өөрийн сормуус хийлгэсэн сормуус бүгд угнаасаа салж унах эрсдэлтэй. Сормуусыг нэгэнт цавуугаар хийж байгаа учир цавуу нухах үед үрэгдэж хурдан унах эрсдэлтэй

Зулгаах - Ихэнхи эмэгтэйчүүд сормуусыг хийхдээ зовхин дээр арьсны завсар наадаг гэж боддог бол энэ нь худлаа шүү. Сормуусыг зулгаавал таны өөрийн сормуусан дээр нааж хийдэг учир өөрийн сормуусаа зулгааж байгаагаас ялгаагүй юм. Зарим эмэгтэйчүүд сормуус нь таалагдахгүй байгаа бол мэргэжилийн хүнээр салгуулах шаардлагатай өөрөө авч болохгүй шүү.

Хийлгэсэн сормуусаа будахгүй байх - Хэрвээ таны хийлгэсэн сормуус богинхон болсон будах шаардлагатай тулгарсан бол хийлгэсэн байгаа сормуус тань хурдан унана гэдгийг тооцоолоорой. Харин дараа хийлгэхдээ уртаар хийлгэхээ мартаваа. Тэрнээс будаж бол болохгүй шүү


Сормуусаа дарж унтахгүй байх - Зарим эмэгтэйчүүдэд тохиолддог асуудал бол миний энэ нүд түрүүлээд уначихаад байхын эгчийн дүү энэ нүдэн дээр хичээгээд сайн хийж өгөөрэй гэдэг. Энэ нь яг үнэндээ тэр талаараа сормуусаа шөнөжин дарж унтаад байхаар тэр нүднийх нь сормуус хурдан унчихаад байгаа юм л даа .

За эцэст нь сормуусаа самнаж бас угааж байгаарай - Сормуус тань таны нүдийн бохирдол тоос шорооноос хамгаалдаг учир маш их бохирддог. Гэхдээ угаахдаа үрээд эсвэл тосон цэвэрлэгчээр цэвэрлээд биш шүү. Нүүрээ цэвэрлэчихээд хөнгөхөн усаар шавшиж угаах, сайн арчиж хатаах чадвал сормуусны сэнсээр сэнсдэж хатаасан ч болно. Самнахдаа өдөр бүр янз янзын хэлбэрт оруулж самнах биш шүү. Хэрэгтэй үедээ мөн хөнгөөн самнах хэрэгтэй

За та эдгээр алдааг гаргадаг бол сормуус хурдан унах шалтгаан болдог шүү. Тиймээс одоо мэдэж авсан учраас сормуусаа сайн хайрлаад удаан тогтоогоорой