Сормуус ургуулах шилдэг арга

Сормуус ургуулах аргууд
Эмэгтэй хүн бүр гоё урт сормуустай байхыг хүсдэг шүү дээ. Гадны нөлөөтэй сормуусаа унагаасан угийн шингэн сормуустай бол танд дараах үр дүнтэй төрөлх сормуусаа ургуулах аргуудыг санал болгож байна.

Загасны тос
Загасны тос нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмждэг бол сормуус хөмсгөндөө түрхэх нь мөн ургалтыг эрчимжүүлдэг. Сэтэрчихсэн мөлийсөн байсан хөмсгөндөө түрхэхэд маргаашаас нь эхлээд маш өргөн угнууд гарч эхэлсэн байсан. Тэгээд дараан хөмсөг битүү болсон ба мөн хөмсөгний зэрлэгүүд газар авч эхэлсэн. Миний хувьд өөрөө туршиж үзсэн хамгийн шилдэг арга. Загасны тос нь аптект 2500- 4500₮ хооронд зарагддаг. Орой унтахынхаа яг өмнө түрхээд унтаарай. Түрхээд утсаа оролдох гэвэл нүдрүү ордог шүү. Omega гэх нэршлээр капсул бас байдаг. Уух болон түрхэж хэрэглээрэй
Вазелин Ихэнхи тохиолдолд гэрт ойр аргаар сормуусаа ургуулах төлжүүлэх арга бол вазелин байдаг. Хөмсөг сормуусандаа шууд түрхэх байдлаар хэрэглэнэ. Тослог бүтэц нь ургалтад сайн нөлөөтэй боловч та нэг удаагын хэрэглээгээр нөлөөлөхгүй болов уу. Тогтмол түрхсэнээр үр дүнг нь мэдрэх болно Сормуус ургуулагч Серумууд Та сормуус ургуулагч серум захиалах бол маш чанартай үр нөлөөтэй гэдгийг судалж байж захиалах шаардлагатай шүү. Ихэнх серумууд үнэтэй боловч үр нөлөө багатай байх тохиолдол их. Сормуусыг нөлөөтэй ургуулж байгаа мэт харагдах боловч нэг нухахад ургасан хэсэг нь унах гээд бат бөх ургалтын хувьд муу байх тохиолдол их шүү
Е - витамин Е витамин бусад төрлийн витаминуудыг бодоход чийгшил сайн өгдөг тул сормуус ургуулахад ашиглаж болох хамгийн сайн үр нөлөөтэй. Дотроосоо уух болон гадна талд нь түрхэх боломжтой. Ихэнх сормуус ургуулагч бүтээгдэхүүний найрлагад Е - витамин орсон байдаг учраас мөн сормуус ургуулах шилдэг арга юм.
Сормуусаа будах Ихэнх сормуусны будагны найрлагад сормуус ургуулагч байдаг гэдгийг та мэдэх үү. Сормуусаа будах нь сормуусыг өтгөрүүлэх болон ургуулахад тусалдаг. Сормуусаа будахад самнах үйл явц нь төрөлх сормуусны угыг өдөөж ургах үйл ажиллагааг дэмждэг гэж үздэг. Тиймээс та заавал будалгүйгээр өдөр тутамдаа самнах нь мөн ялгаагүй ургахад тусалдаг гэсэн үг. Мөн сормуусны будагны шингэн байдал нь зүгээр самнахаас илүүтэй сормуусанд тэжээл өгч ургуулах нөлөө үзүүлдэг юм. Тиймээс сормуусны будаг сонгохдоо ургуулагчтай будаг сонгож хэрэглээрэй
Сосоnut oil Коконутын тос нь мөн сормуус болон үсний ургалтыг хүртэл дэмждэг юм. Гэхдээ 100% virgin coconut oil байх шаардлагатай шүү. Хуруундаа аваад үрж халааж байгаад сормуус хэсэгтээ түрхээд үр дүнг мэдрээрэй.
Caster oil Caster oil нь маш шингэн бүтэцтэй мөн ялгаагүй бүх сормуус ургуулагч бүтээгдэхүүний орц найрлагад ордог тул та дангаар нь хэрэглээд үр дүнг мэдрээрэй. Сормуусанд тэжээл чийгшил өгөх замаар сормуус мөн адил хамгийн сайн ургуулдаг бүтээгдэхүүн юм.
Алое Алое бол хамгийн сайн чийгшил өгдөг бүтээгдэхүүн. Тийм ч учраас сормуус гэлтгүй арьс хумс үс гээд эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүнийг алоетой найрлагаар хийдэг байх нээ. Тиймээс та алое хэрэглэж сормуус хөмсгөө чийгшил өгөх замаар ургуулж бас болох юм байна шүү
Санамж
Сормуус хийлгэсэн үед эдгээр аргыг хэрэглэх боломжгүй шүү. Төрөлхийн сормуусаа гэмтээсэн ургуулах өтгөрүүлэх хүсэлтэй хүмүүст зориулсан болно. Зарим хүмүүс сормуусаа амрааж байна гээд сормуус хийлгэхгүй байгаад байдаг. Зүгээр байхад ургаад өтгөрөхгүй учраас заавал дээрх үр дүнтэй аргуудаас сонгож сормуусандаа анхаараарай